Хаягууд
Төрийн байгуулага
Монгол Улсын их хурал
Монгол Улсын Засгийн газар
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Төрийн албаны зөвлөл
Байгаль орчин, аялал жуучлалын яам
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн я
Эрүүл мэндийн яам
Гаалийн ерөнхий газар
Онцгой байдлын ерөнхий газар
Стандартчлал хэмжилзүйн үндэсний төв
Баянгол дүүргийн ЗДТГ
Баянзүрх дүүргийн ЗДТГ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ
Чингэлтэй дүүргийн ЗДТГ
Хан-Уул дүүргийн ЗДТГ
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ
Налайх дүүргийн ЗДТГ
Сургалтын тайлбар
Мэдээллийн вэб сайтууд
Сонирхолтой вэб сайтууд
Дансаа шалгах

 
Холбоо барих
Утас: 70141433
Факс: 70141957
 
Хийгдсэн ажлууд
  Хайлтын систем: Онгоо: 2013-05-23 23:01:17  

MHG
 Дүрэм, журам Оруулсан огноо: 2009-01-21 07:05:20 | Үзэх
 "Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах" журам Оруулсан огноо: 2009-03-13 10:38:01 | Үзэх
 "Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх" журам Оруулсан огноо: 2009-03-13 10:41:59 | Үзэх
 Мал эмнэлэг, ариун цэвэр- гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам Оруулсан огноо: 2009-03-24 19:57:49 | Үзэх
 Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрэм Оруулсан огноо: 2009-03-05 07:39:40 | Үзэх
 Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм Оруулсан огноо: 2009-03-05 07:39:40 | Үзэх
 Мэргэжлийн хяналтын албан хаагч хот суурихгийн дотор нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, албан үүргээ гүйцэтгэхэд зарцуулсан шатахууны з Оруулсан огноо: 2009-04-12 16:14:51 | Үзэх
 Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллуулах журам Оруулсан огноо: 2009-04-12 16:22:15 | Үзэх
 Суудлын автомашин хэрэглэх журам Оруулсан огноо: 2009-04-12 16:25:27 | Үзэх
 Улсын байцаагчын акт, албан шаардлага, дүгнэлт, шийдвэр, шалгалтын удирдамжид нэгдсэн дугаар олгох журам Оруулсан огноо: 2009-04-12 16:26:31 | Үзэх
 Даргын зөвлөлийн ажиллах журам Оруулсан огноо: 2009-04-12 16:20:43 | Үзэх
 "Нийслэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нийтлэг" журам Оруулсан огноо: 2009-03-25 12:32:22 | Үзэх
 Шагнал олгох журам Оруулсан огноо: 2009-04-12 16:10:42 | Үзэх
 Шинжээч томилон ажиллуулах тухай журам Оруулсан огноо: 2009-04-12 16:00:53 | Үзэх
 Лац, ломбо хэрэглэх журам Оруулсан огноо: 2009-04-12 16:30:53 | Үзэх
 Мэрэгжилийн хяналтын ерөнхий шалгалт Оруулсан огноо: 2009-04-10 21:32:25 | Үзэх

Хуудасны дугаар:
   
  Нэвтрэх хэсэг  
Нэвтрэх эрх:
Нууц үг:
 
  Зурган мэдээ  
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
Дэлгэрэнгүй
 
  Санал асуулга  
Маш сайн
Сайн
Дунд
Муу
 
 
  Ес зүй дүрэм  
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Дүрмийн зорилго, хамрах хүрээ
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн баримталбал зохих ёс зүйн хэм хэмжээг тогтоож, түүнийг дагаж мөрдөх, сахин биелүүлэх, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм нь мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж буй бүх улсын байцаагчид нэгэн адил хамаарна.
2 дугаар зүйл. Ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс
2.1.  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 58 дугаар тогтоолоор батласан “Төрийн захиргааны албан тушаалтаны ёс зүйн хэм хэмжээний тухай дүрэм” болон бусад хууль тогтоомжийн хэм хэмжээ, зарчим байна.
3 дугаар зүйл. Улсын байцаагчийн ёс зүйн зөрчил 

3.1. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
3.2. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь тус дүрмийн ёс зүйн хэм хэмжээг ягштал биелүүлж, албан үүргээ гүйцэтгэхдээ аливаа нэг зүй бус үйлдэл, ёс зүйгүй байдал гаргахгүй байж өөрийн болон байгууллага хамт олон, мэргэжлийнхээ нэр хүндийг хамгаалж байх үүрэгтэй. Энэхүү үүргээ хөсөрдүүлж, зөрчил гаргасан улсын байцаагч нь өөрийгөө Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажиллах ёс зүйн эрхгүй гэж ойлговол зохино.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Улсын байцаагч мэргэжлийн чиг үүргээ биелүүлэхэд тавигдах ёс зүйн шаардлага

4 дүгээр зүйл. Хяналт шалгалтын ажиллагаанд тавигдах  шаардлага

4.1. Улсын байцаагч нь хяналт шалгалтын үйл ажиллагаандаа хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчмыг баримтлана.
4.2. Хяналт шалгалтын дүн нь алдаа мадаггүй гэдэг итгэл үнэмшлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаараа шалгуулагч иргэн,аж ахуйн нэгж, байгууллага болон олон нийтэд төрүүлж чадахуйц мэдлэг, харилцааны соёлыг эзэмшсэн байх үүрэгтэй.
4.3. Улсын байцаагийн аливаа шийдвэр хүний эрх, эрх чөлөө болон улс үндэстний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан байх ёстой.

5 дугаар зүйл. Шалгуулагч иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагатай харилцах

5.1. Улсын байцаагч нь шалгуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцахдаа үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдал, бэлгийн хандлага зэргээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэдэнд хүндэтгэлтэй хандана.
5.2. Улсын байцаагч нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хүмүүстэй харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, догшин хэрцгий харьцах, дарамтлах, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авирлахыг хориглоно.
5.3. Хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүргээ биелүүлэхдээ хүнд суртал гаргах, чирэгдүүлэх, зөрчлийг хянан шийдвэрлэхэд шаардлагагүй баримт бичиг, нотлох баримт болон хууль тогтоомжинд нийцэхгүй хууль бус бусад зүйл шаардахыг хориглоно.
5.4. Улсын байцаагч нь хяналт шалгалтын дүн эцэслэн гараагүй байхад гарах шийдвэрийн талаарх саналаа урьдчилан илэрхийлэх, нийтэд мэдээлэхийг хориглоно.
5.5. Хяналт шалгалтыг удирдамжид заасан болон тогтоосон хугацаанд хийх үүрэгтэй бөгөөд үндэслэлгүйгээр удаашруулахыг хоиглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Улсын байцаагчийн бие авч явах ёс зүйн шаардлага
6 дугаар зүйл. Шударга ёсыг сахих, зохисгүй байдал  гаргахгүй байх

6.1. Улсын байцаагч албан үүрэг гүйцэтгэх болон биеэ авч явах байдлаараа улсын байцаагчийн шударга байдал, төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөр өргөж явахыг ямагт эрмэлзэж, ажил мэргэжлийн болон хувийн зан үйлийн алинд ч болов зохисгүй байдал гаргахгүй байх үүрэгтэй.
6.2. Хяналт шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр дутуу хийх, шалгуулагч иргэн, аж  ахуйн нэгж, байгууллагатай хуйвалдах, ая тал засах, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, нотлох баримт, гэм буруутай этгээдийг нуун дарагдуулах, дутагдлыг хаацайлахыг хориглоно.
6.3. Зөрчлийг хянан шийдвэрлэх хангалттай нотлох баримт байхгүй байхад зориуд буруутгах үүднээс хариуцлага хүлээлгэхийг хориглоно.
6.4. Шалгуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас мөнгө зээлэх, эд хөрөнгө, барилга байгууламж, бусад эд зүйлийг зах зээлийн жишгээс хямд үнээр худалдан авах, түрээслэх, хөлслөх, ашиглах, эзэмшихийг хориглоно.
6.5. Шалгалт хийсэн боловч улсын байцаагчийн баримт бичигт гарын үсэг зурж, тэмдэг дарахгүй байх, эсвэл шалгалтанд оролцоогүй байж тухайн хяналт шалгалтын баримт бичигт гарын үсэг зурж, тэмдэг дарахыг хориглоно.
6.6. Акт, дүгнэлт, албан шаардлага, торгууль, шийтгэврийн хуудас, зөрчлийн тэмдэглэл болон бланк, тамга, тэмдэг, албан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хууль бусаар ашиглах, устгах, нуухыг хориглоно.
6.7. Хувийн ашиг сонирхлоор бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргахыг хориглоно.
6.8. Улсын байцаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлж санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.
6.9. Хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглахыг хориглоно.
6.10. Төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуу тал, боломжийг хувийн өш хонзон авах зорилгоор ашиглахыг хориглоно.
6.11. Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа, сэтгэцэт нөлөөт болон мансууруулах бодис хэрэглэх, ажилдаа согтуу ирэхийг хориглоно.
6.12. Байгууллагын эд хөрөнгийг ариг гамтай хэрэглэх бөгөөд албаны бус зорилгоор ашиглах, бусдад ашиглуулахыг хориглоно.

7 дугаар зүйл. Хараат бус байдал

7.1. Улсын байцаагч нь шалгуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон холбогдох бусад этгээдээс хараат бус байх ёстой. Үүний тулд хараат бус байдлыг сулруулж болзошгүй хувийн болон гадны хүчин зүйлээс зайлсхийх шаардлагатай.
7.2. Улсын байцаагч нь албан үүргээ хэрэгжүүлсний төлөө бусдаас шан харамж, шагнал урамшуулал, бэлэг дурсгалын зүйл авах, өөртөө болон гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл садандаа үнэгүй буюу хөнгөлөлттэй хэлбэрээр үйлчлүүлэхийг цээрлэнэ.
7.3. Ойр дотны харилцаатай хүмүүс ажилладаг, өмнө нь өөрөө ажиллаж байсан, эрх ашгийг нь ямар нэг хэлбэрээр хамгаалж байсан болон бусад хэлбэрээр сонирхолын зөрчил үүсэж болзошгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгахаас татгалзах үүрэгтэй.
7.4. Авилгалын эрсдэл бүхий аливаа харилцаанаас зайлсхийнэ. Хэрэв авилгал өгөхийг оролдвол энэ тухай удирдах албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй.
7.5. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэхдээ шалгуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар зочлуулж дайлуулах, зугаа цэнгэлийн арга хэмжээнд оролцохыг хориглоно.
7.6. Хяналт шалгалттай холбогдолтой уулзалт, ярилцлага хийх, томилолтоор ажиллах явцад цай, кофегоор дайлуулах болон байгууллагын нэр, эмблем бүхий танилцуулага, үзэг, харандаа, дэвтэр хуанли зэрэг дурсгалын зүйлийг хүлээн авч болно.
7.7. Албан тушаалын байдалтай холбогдуулан ёслолын болон албан ёсны бусад арга хэмжээний үеэр хүндэтгэл үзүүлсний болон талархсаны шинж тэмдэг болгож бусад этгээдээс өгсөн бэлэг, дурсгалын зүйлийг байгууллагын санхүүд бүртгүүлнэ. Хэрэв бэлэг дурсгалын зүйл нь албан тушаалын сарын цалингаас илүү үнэтэй бол зөрүүг нь төлөх замаар хувьдаа авах эсвэл байгууллагын санхүүд тушаана.   
7.8. Хууль тогтоомжид заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв, бүрэн дүүрэн мэдүүлж байх үүрэгтэй.
7.9. Улсын байцаагч нь хувийн ашиг сонирхолын үүднээс харъяаллын бус, бусдын хяналт шалгалт явуулж байгаа материалтай танилцах бусад улсын байцаагч нарт өөртөө ашигтай болон үндэслэлгүй шийдвэр гаргуулах хүсэлт тавихыг цээрлэж, хяналт шалгалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.
7.10. Улсын байцаагч нь албан үүргээ үр дүнтэй, бүрэн дүүрэн гүйцэтгэхэд нь харшлах өөр ажил, үйл ажиллагааг цалинтай, цалингүй хэлбэрээр ажлаас гадуур гүйцэтгэж болохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хяналт шалгалтын үйл ажиллагаанаас бусад үйл
ажиллагаанд тавигдах ёс зүйн шаардлага
8 дугаар зүйл. Улсын байцаагчийн улс төрийн үйл
ажиллагаанд тавигдах ёс зүй

8.1. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль нэг улс төрийн хүчнийг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж ажиллана.
8.2. Төрийн бус байгууллагад сонсогдон ажиллаж болох боловч тэрхүү сонгууль, томилолт нь албан хаагчийн хувьд албан үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байвал зохино.
8.3. Сонгуульд нэрээ дэвшүүлэх бол албан тушаалаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, төрийн бус байгууллагын орон тооны албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэх бол энэ тухайгаа байгууллагын эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдсэн байна.
8.4. Үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, төрийн байгууллага, түүгээр үйлчлүүлэгч олон түмний хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал гаргахыг цээрлэнэ.

9 дүгээр зүйл. Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тавигдах ёс зүй

  9.1. Эрхлэж буй ажил үүргийнхээ хүрээнд Засгийн газраас явуулж буй бодлого, түүний хэрэгжилт, газраас хийж буй ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлбар хийх, хэвлэлд нийтлэх, радио, телевизээр нэвтрүүлэх, яриа таниулага хийх зэргээр нийтэд мэдээлэхдээ харъяалах нэгжийн даргын зөвшөөрийг үндэслэнэ.
9.2. Төр засгийн болон албаны тухайн үеийн удирдлагаас явуулж буй бодлого, шийдвэр, авч буй арга хэмжээг улс төрийн үзэл бодлын үүднээс сөргөөр тайлбарлан таниулахыг хориглоно. Харин дээрхи чиглэлээр шүүмжлэлтэй хандах бол тухайн асуудлаархи санал бодлоо зохих шатны байгууллага, хүмүүст тавих, албан ёсоор хүргүүлэх аргаар харилцаж байвал зохино.
9.3 Удирдах албан тушаалтнаас өгсөн чиглэл, даалгавар болон хууль тогтоомжид заасан нууцалбал зохих шийдвэрлэгдээгүй мэдээллийг тараах, газраас явуулж буй бодлого, хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан бусад заавар, журам, аргачлал зэргийг гуйвуулан тайлбарлахыг цээрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

Дүрэм зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10 дугаар зүйл. Улсын байцаагчийн ёс зүйн байдалд тавих хяналт

10.1. Улсын байцаагчийн ёс зүйн байдалд Улсын мэргэжлийн хяналтын газрын дотоодын хяналтын чиг үүрэг бүхий нэгж хяналт тавина
10.2 Дотоодын хяналтын чиг үүрэг бүхий нэгж нь улсын байцаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоон, дүгнэлт гаргаж, Улсын мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хуралд оруулах, ёс зүйтэй холбогдсон асуудлаар гаргасан даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээнэ.
10.3. Улсын байцаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тухай мэдээлэл, түүнийг шалгаж тогтоохтой холбогдсон баримт материал нь байгууллагын нууцад хамаарна.

11 дүгээр зүйл. Хүлээлгэх хариуцлага

11.1. Хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн улсын байцаагчийн үйлдэл, эс үйлдэл нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
11.2. Сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуульд заасаны дагуу даргын тушаалаар ногдуулна.
11.3. Сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг тухайн байцаагчийн хувийн хэрэгт хавсаргана. Шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ. 

 
   
  • image1
  • image1
  • image1
  • image1
  • image1
  • image1

Сэрэмжлүүлэг
 
:

ÁÈÇÍÅÑ ÝÐÕËÝÃ× ÀÆ ÀÕÓÉÍ ÍÝÃÆ ÁÀÉÃÓÓËËÀÃÀ,
ÈÐÃÝÄÈÉÍ ÀÍÕÀÀÐÀËÄ

Õ¿íñíèé á¿òýýãäýõ¿¿íèé Ẻíèé áîëîí æèæèãëýíãèéí õóäàëäààíû öýã ñàëáàðóóä, èðãýä íü Ìîíãîë óëñûí çàñãèéí ãàçðûí 2011 îíû 311 ä¿ãýýð òîãòîîëîîð áàòëàãäñàí “Àæ àõóéí íýãæ, áàéãóóëëàãûí ¿éë àæèëëàãààíä äîòîîä õÿíàëò øàëãàëòûã çîõèîí áàéãóóëàõ íèéòëýã æóðàì”-ûí äàãóó õóäàëäàà ¿éë÷èëãýýíä òàâèõ äîòîîäûí õÿíàëòûã ñàéæðóóëæ, ÷àíàð, àþóëã¿é áàéäëûí øààðäëàãà õàíãàñàí òóõàé ìýðãýæëèéí õÿíàëòûí áàéãóóëëàãûí ä¿ãíýëòòýé á¿òýýãäýõ¿¿íýýð ¿éëäâýðëýë ¿éë÷èëãýý ýðõëýõèéí çýðýãöýý õàäãàëàëòûí ãîðèìûã ÷àíä áàðèìòàëæ, õºðãºõ òºõººðºìæèéí áàãòààìæèéã òîîöîîëîí õàäãàëàëòûí îíöãîé íºõöºë øààðäàãäàõ á¿òýýãäýõ¿¿íèéã õ¿ëýýí àâ÷, õóäàëäààëàõ íü õýðýãëýã÷èéã àþóëã¿é, øèíýëýã õ¿íñýýð õàíãàõ ãîë íºõöºë áîëíî.
Èéìä Õ¿íñíèé ¿éëäâýðëýëä çààâàë ìºðäºõ ñòàíäàðòàä çààñíû äàãóó áÿëóóã 0-60Ñ-ä 48 öàãààñ èë¿¿ã¿é õóãàöààãààð, òºðºë á¿ðèéí õèàì, çàéäàñûã íýð òºðºë, ñàâëàãààíû òºð뺺ñ øàëòãààëàí 0-120Ñ-ä, ºíäºã, êèì÷èã 0-80Ñ-ä, æèìñ, æèìñãýíèéã 0-100Ñ-ä õàäãàëæ õóäàëäààëàõûã çºâëºæ áàéíà.
̺í Ìîíãîë óëñûí çàñãèéí ãàçðûí 2006 îíû 149 ä¿ãýýð òîãòîîëîîð áàòëàãäñàí  “Пиротехникийн хэрэгслийã èìïîðòëîõ, àøèãëàõ ä¿ðýì”-ä çààñíààð íèéòèéí ýçýìøëèéí îðîí ñóóö, ò¿¿íèé îéð îð÷èìä, áàðèëãûí çîîðèéí äàâõàð, õóäàëäààíû òºâ, õ¿íñ, áàðààíû çàõ áîëîí ãàð äýýðýýñ ïèðîòåõíèêèéí /ñàëþò/ õýðýãñëèéã õóäàëäààëàõã¿é áàéõûã àíõààðóóëúÿ.
Хэрэв “Пиротехникийн хэрэгсэл” /салют/-ыг зөвшөөрөлгүйгээр худалдаалсан ашигласан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болохыг анхааруулж байна.

 

ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ:

2011 ОНЫГ АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ҮДЭЖ, 2012 ОНДОО ХИЙЖ БҮТЭЭХ ИТГЭЛ ДҮҮРЭН ШИНЭ ОНОО УГТАЖ БУЙГ ТОХИОЛДУУЛАН НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНООС НИЙТ НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН НИЙТ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД ТА БҮХЭНДЭЭ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ, АМЬДРАЛД НЬ ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНООС

 
Танилцуулга   Mэдээ  Обьект  Сургалт  Дүрэм, журам  Хууль  Стандарт  Санал хүсэлт